ТАНЫ ХЭРЭГЦЭЭНД НИЙЦСЭН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ТАНД НАЙДВАРТАЙ ЗУУЧИЛЖ ӨГӨХ БОЛНО

Сонин хачин

Хүүхдийн баярын “хөөрхөн” үзэсгэлэн

Хүүхдийн баярын  “хөөрхөн” үзэсгэлэн

Олон Улсын хүүхдийн баярт зориулсан Toy Art чиглэлийн анхны үзэсгэлэн энэ сарын 31-ний 17.00 цагаас Сэнгэраги галлерейд нээлтээ хийх гэж байна. Mad Nomad хэмээх өвөрмөц нэртэй үзэсгэлэнд таван залуу уран бүтээлчид хамтран нүүдэлчдийн баатарлаг дайчин, үлгэр домгийг бүтээлдээ шингээн олны хүртээл болгох юм байна.

Тэд  иллюстрэшн, анимейшн, комикс, шивээс, монгол зураг, дижитал арт, 3D арт төрлөөр уран бүтээл туурвидаг бөгөөд анхны үзэсгэлэнд нийт 24 бүтээлээ үзэгчдэд дэлгэн харуулах гэнэ. Дүрслэх урлагийн өвөрмөц төрлүүдийг ижил хэлбэрийн биет дүр дээр хэрхэн бүтээгдсэнийг нэг дороос үзэх боломжтой гэдгээрээ онцлог.

Уг үзэсгэлэнд анимейшн бүтээлч Ц.Оргил Супер баатар бүтээлээрээ, монгол зураач М.Чингис Улаан чөтгөр, 3D бүтээлч Г.Доржрагчаа Нүүдэлчин Мүнни, иллюстрэшн бүтээлч Т.Түвшинтөр Хувилай хаан авд, комикс бүтээлч Б.Цолмонбаяр “Нүгэлтнүүдийг гэсгээгч сахиус” зэрэг содон бүтээлээсээ дэлгэх нь ээ. Технологийн дэвшлийг бүтээлчээр ашигласан сонирхол татам, өхөөрдөм уран бүтээлүүд ирэх зургадугаар сарын 4-нийг хүртэл олны хүртээл болгоно гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

61103065_10214678161488362_299986680893407232_n

61210214_10214684591089098_6542711496621686784_n

61205821_10214684591529109_6943443782268354560_n

эх сурвалж : news.mn

Related posts
Сонин хачин

Их сургуульд сурснаас илүү тархийг тань цэнэглэх 50 баримтат кино

Сонин хачин

Сайн менежер

Сонин хачин

Дэлхийн хамгийн агуу хөшөөнүүдийн талаарх баримтууд

Сонин хачин

М.ЭНХБОЛДЫГ ХАМГААЛАХ ЗОРИЛГОТОЙ УЯАЧДЫН ИХ ХУРАЛ-ААР ЮУ БАЙНА?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.