Боловсрол

БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ, АЛДАЖ БОЛОХГҮЙ АЛТАН БОЛОМЖ-OPEN WORLD

БНХАУ-нь 20-р зууны дунд үеэс хойш хаалттай засаглалтай байсан бөгөөд нээлттэй бодлого баримтлаад төдийлөн олон жил болоогүй байгаа билээ. Иймээс энэ жилээс Хятадын Засгийн газар боловсрол, соёл, гадаад харилцаа цаашлаад өөр олон салбарууддаа танин мэдүүлэх, сурталчилж, түгээн дэлгэрүүлэх, дэлхийн чанартай боловсон хүчинг өөрийн эх орондоо төвлөрүүлэх зорилготойгоор 2020 он хүртэл Хятадын их сургуулиудад суралцах сонирхолтой 500.000 гадны оюутан залууст 100% тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор Хятад Улсын гадаадад суралцах зардлыг хянах хороо (буюу CIS) болон Хятадын Боловсролын яам нар хамтран Хятадын тэтгэлэгт оюутан хэмээх төслийг хэрэгжүүлж байна.

Энэ төсөл дээр манай талаас хамтарч ажиллаж байгаа Опен Ворлд боловсролын төвийн захирал С.Баярхүүгээс дэлгэрэнгүй мэдээлэл авсан ярилцлагаа та бүхэнд хүргэж байна. Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Опен ворлд байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү. Танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе Опенворлд Боловсролын төв нь 2015 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2016 оноос эхлэн албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Монголын ирээдүй болсон оюутан залуусыг гадаадын шилдэг их дээд сургуулиудад суралцуулах, тэднийг өнөөгийн нийгэмд мэргэжил боловсролоо зөв сонгон амжилттай суралцахад зөвлөгөө мэдээллээр ханган дэмжлэг үзүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Бид одоогийн байдлаар Европын их дээд сургуулиудын талаарх сурталчилгааг оюутан залуустаа хүргэх зорилготойгоор Европын 20 гаруй Их Дээд Сургуулиудтай болон хэлний институт байгууллагуудтай хамтар ч ажиллаж байна. Мөн ХБН Герман Улс болон Франц, Англи, АНУ, Хятад, Япон, Ирланд гэх зэрэг улсуудын чанартай их дээд сургуулиудад, хамгийн хямд зардлаар суралцах маш олон боломжуудыг оюутан залуустаа хүргэхээр нэн тэргүүнд зорилт тавин ажиллаж байна.

Та Хятадын засгийн газраас зарлаж байгаа тэтгэлгийн шаардлагын талаар нарийн мэдээлэл өгнө үү. Хятадын тэтгэлэгт оюутан төсөл маань 2 шат дараатайгаар явагдана. Эхний шат нь голч дүн болон бусад зүйлийг харгалзаж үзэхгүйгээр хэлний бэлтгэлийн 1 жилийн 100%-н сургалтын зардал болон дотуур байрны төлбөрөөс чөлөөлөх тэтгэлэг бөгөөд энэ нь хятад хэлний мэдлэггүйн улмаас засгийн газрын тэтгэлэгт бүртгүүлж чадахгүй байгаа боловсон хүчин болон мөнгөний асуудлаас болж хятад суралцаж чадахгүй байгаа оюутан залуучуудад боломж олгох зорилготой тэтгэлэг юм. Дараагийн шат нь бакалавр болон магистрт хамруулах тэтгэлэг энэ нь Хятад Хэлний төвшин тогтоох шалгалтын (HSK) оноо шаардах бөгөөд Хятадын Засгийн газрын сар бүрийн тэтгэмж олгодог тэтгэлэг юм. Энэхүү тэтгэлэг нь Хятад хэлний төвшин тогтоох шалгалтын оноотой тохиолдолд шууд бүртгүүлж хамрагдах боловч хэлний төвшин хүрэхгүй бол эхний шатанд хамрагдаж оноогоо авснаар манай байгууллагаар дамжуулан хамрагдах боломжтой юм.

Бүрдүүлэх шаардлагатай материалын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? Эхний шат буюу хэлний бэлтгэлийн тэтгэлэгт хамрагдахад шаардлагатай материал: – Иргэний үнэмлэх болон хуулбар – Гадаад паспорт болон хуулбар – Эрүүл мэндийн р тодорхойлолт – Цээж зураг 4% – Эссе (өөрийн тухай, хятад сурах болсон шалтгаан, сурах төлөвлөгөө) – Диплом болон Ерөнхий боловсролын гэрчилгээ Засгийн газрын бакалавр болон магистрын тэтгэлэг нь дээр дурдсан материал болон Хятад хэлний төвшин тогтоох шалгалтын (HSK) онооны хуудас байх шаардлагатай Баярлалаа. Эцэст нь нэмж хэлэх зүйл болон анхаарах зүйл юу байгаа вэ? Хятад нь өөрийн орон руу аялж жуулчилж байгаа суралцахаар ирэгсдийн эрүүл мэндийн байдалд ихээр анхаарал тавьдаг юм. Жишээ татвал элэгний BC вирус гааль дээр шалгуулж илэрсэн тохиолдолд албадан буцаадаг болохыг анхаарах хэрэгтэй. Манай талаас бүх судалгааг Хятадын талдаа хамтарч хийж байгаа бөгөөд шинэ мэдээллийг цаг алдалгүй өөрийн пэйж хуудсандаа нийтэлж байх болно. Эцэст нь нэмж хэлэхэд энэ удаа зарлагдаж буй тэтгэлэг нь манай залуучууд болон дэлхийн оюутан залууст маш том боломж хэмээн би хувийн зүгээсээ харж байна. Учир нь ийм өргөн цар хүрээтэй улсын тэтгэлэг урьд өмнө нь зарлагдаж байгаагүй мөн Хятадын боловсролын салбар нь хүн ам хэт их учраас маш их өрсөлдөөнтэй салбар бөгөөд энийгээ дагаад маш хурдацтай хөгжиж буй салбар юм. Тэгээд та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье .

Related posts
Боловсрол

Сурагчдын теле-хичээлд үнэлгээ хийж чанар хүртээмжийг сайжруулна

Боловсрол

Ё.Баатарбилэг: Сургууль, цэцэрлэгийн хорио цээрийг есдүгээр сарын 1-ийг хүртэл хойшлууллаа

Боловсрол

Ажлын ярилцлагын өмнө сандралыг багасгаж, тайвшрах 7 арга

Боловсрол

Боловсролын үнэлгээний төв ЭЕШ-д бэлтгэгчдэд зориулан цахим хичээлийг хүргэж эхэллээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.