Боловсрол

Англи, АНУ, ХБНГУ, Франц, Япон, Ирланд улсуудад хэлний бэлтгэл, их дээд сургууль, Хятад, Унгар, Турк улсуудад засгийн тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Манай байгууллага нь Опенворлд ХХК нэртэйгээр 2015 онд үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш Ази, Европын нийтдээ 300 гаруй их дээд сургуультай амжилттайгаар хамтран ажиллаж байна.

                Эрхэм зорилго:

Эх орныхоо ирээдүй болсон оюутан залуусыг Ази, Европын шилдэг их дээд сургуулиудад суралцахад нь дэмжлэг үзүүлэх, хамтран ажилладаг байгууллагууд болон их дээд сургуулиудаараа дамжуулан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад нь үнэн зөв мэдээллээр хангаж ажиллах мөн суралцах хугацаанд нягт холбоотой байж бүхийл тал дээр дэмжин ажиллах нь манай байгууллагын эрхэм зорилго юм.

Манай байгууллагын давуу тал:

  • Зөвхөн хамтын гэрээтэйгээр ажилладаг их дээд сургуулиуд руу оюутан залуусыг хамруулна.
  • Олон жилийн туршлагатай
  • Гадаадад суралцаж буй оюутнуудтайгаа үргэлж нягт холбоотой байдаг.

Манай байгууллага нь АНУ, Ирланд, Их Британи, ХБНГУ, Австри, Франц, Япон, БНХАУ, Малайз, Сингапурын их дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна.

Оюутан залуус та бүхэн дээрхи улсууд руу Хэлний бэлтгэл, Бакалавр, Магистр, Докторын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой.

АНУ-ын Их дээд сургуулиудыг сонгон суралцсанаар таньд ямар давуу тал бий болох вэ?

Дэлхийн хамгийн өндөр, чанартай боловсролыг АНУ танд санал болгодог. Орчин цагийн бүхий л шинэ техник технологийг ашиглаж, голчлон практикт суурилан, боловсрол олгодог байна. Боловсролын өлгий нутаг АНУ-д та суралцсанаар дэлхийд үнэлэгдэх шилдэг боловсон хүчин болж төгсөх бөгөөд энэ нь таны ирээдүйг тодорхойлно. АНУ-ын боловсролын систем нь өөрөө уян хатан системтэй байдаг ба хоёр ч мэргэжлээр давхар суралцах бүрэн боломжтой.

Манай байгууллагатай хамтран ажилладаг АНУ-ын их дээд сургуулиуд

  • Pierce College
  • Еmbassy English
  • Dewrey University
  • Oregan University
  • Washington State University
  • University of Washington
  • Colorado University
  • Montana University
  • Central Washington University

Ирланд Улсын Их дээд сургуулиудыг сонгон суралцсанаар таньд ямар давуу тал бий болох вэ?

Сүүлийн жилүүдэд оюутан залуус Ирланд улсад суралцаж, ажиллаж амьдрах сонирхолтой болсон. Ирланд улс нь гадаад оюутнуудад суралцаж байх хугацаандаа хагас болон бүтэн цагаар ажиллах зөвшөөрлийг хууль ёсны дагуу олгодог байна.  Мөн тухайн улсад суралцахад сургалтын төлбөр боломжийн байдаг тул суралцаж байх хугацаандаа ажилласанаар сургалтын төлбөрөө ч төлөх боломжтой байдаг. Ирланд улсын визний материал шалгагдах хугацаа: 2-4 долоо хоног байдаг

Манай байгууллагатай хамтран ажилладаг Ирланд Улсын хэлний сургуулиуд

  • Atlas Language School
  • ISE (International School of English)
  • ULearn English School
  • Alpha College of English
  • Swan Training Institute
  • Delfin English School Dublin

Их Британи улсын Их дээд сургуулиудыг сонгон суралцсанаар таньд ямар давуу тал бий болох вэ?

Их Британи бол дэлхийд боловсролын системээрээ тэргүүлдэг орнуудын нэг. Их Британийн нэг хэсэг болсон Нэгдсэн Вант улсад Оксфорд, Кэмбриж гээд дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн 10 нь байдаг гэхээр боловсролын хувьд ямар орон бэ гэдэг нь харагдана. Мөн Английн Лондон хотод ч шилдэг сургуулиуд цөөнгүй. Сургалтын төлбөрийн хувьд сургуулиасаа хамаараад 13-22 мянган фунт стирлингэд хэлбэлздэг. Визний материал шалгагдах хугацаа 4-6 долоо хоног байдаг.

Манай байгууллагатай хамтран ажилладаг Их Британи Улсын хэлний сургуулиуд

  • Islington Centre for English
  • Excell College
  • Nottingham Language Academy
  • Nacel English School
  • St George International
Related posts
Боловсрол

Сурагчдын теле-хичээлд үнэлгээ хийж чанар хүртээмжийг сайжруулна

Боловсрол

Ё.Баатарбилэг: Сургууль, цэцэрлэгийн хорио цээрийг есдүгээр сарын 1-ийг хүртэл хойшлууллаа

Боловсрол

Ажлын ярилцлагын өмнө сандралыг багасгаж, тайвшрах 7 арга

Боловсрол

Боловсролын үнэлгээний төв ЭЕШ-д бэлтгэгчдэд зориулан цахим хичээлийг хүргэж эхэллээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.